Роналдо тэргүүтэй Португалын шигшээ Үндэстнүүдийн цомын эзэд боллоо


Европын хөлбөмбөгийн холбооны “Үндэстний цом-2025” тэмцээний ( UEFA Nations league) шувтаргын тоглолтод Португал-Испанийн шигшээ багууд өрсөлдөж үндсэн цагт 2:2 тэнцэж, улмаар торгуулийн цохилтоор ялагч тодорлоо. 

Өдгөө 40 настай Роналдогоор ахлуулсан Португалын шигшээ баг торгуулийн цохилтоор 5:3 харьцаагаар Ламинь Яамаль нарын шилдгүүдтэй Испанийн багийг бут ниргэж, хоёр дахь удаагаа Үндэстнүүдийн цомын тэмцээнд түрүүлэв. 

    Сүүлийн жилүүдэд ” босоо” яваа Испанийн шигшээ Ламин Ямаль (17 нас), Дин Хейсен (20 нас), Нико Уильямс (22 нас), Педри (22 нас) гээд олон авьяаслаг залуустай Испанийн эсрэг 40 настай Кристиано Роналдо, 30 настай Бруну Фернандес, Бернарду Сильва гээд туршлага дүүрэн тамирчидтай хоёр баг финалд үзлээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *