ХЭҮК:Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илт халдахуйц камер байршуулахыг хориглоно


ХЭҮК-т 2025 оны 4 дүгээр сарын 4-нд “Ажлын удирдлагууд хүний хувийн орон зайд халдаж, урьдчилж мэдэгдэлгүйгээр амрах өрөөнд маань камер байршуулсан. Энэ үйлдэл хуульд нийцэх эсэхийг шалгаж, хүний эрхийн зөрчлийг таслан зогсоож өгнө үү” гэх агуулга бүхий гомдол .. аймгийн ..дугаар цэцэрлэгийн манаачаас ирсэн байна.

Гомдлын мөрөөр тухайн аймаг дахь ХЭҮК-ын албан хаагч газар дээр нь нөхцөл байдалтай танилцаж, холбогдох албан тушаалтнаас тайлбар мэдээлэл авч, хяналт шалгалт хийв.
Тухайн иргэний ирүүлсэн гомдлыг шалгах явцад амралтын өрөөнд хяналтын камер байршуулсан нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний халдашгүй, чөлөөтэй байх эрх, Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн холбогдох заалтыг зөрчихөөс гадна Хөдөлмөрийн тухай хуулиар баталгаажсан зарим эрх нь ч мөн зөрчигдөж байсан нь илэрч, улмаар энэхүү эрхээ давхар хамгаалуулж чадсан юм. Өөрөөр хэлбэл, манаачийг 72 цаг амарч, 24 цагаар ажилладаг, ажлаа хийж байхдаа унтаж буйг хянах зорилгоор байрлуулсан гэж тайлбар өгчээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *