“Хасын Хүлэгүүд” нэг хожвол Азийн лигийн аваргын шигшээ шатанд үлдэнэ


Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо 2025 оны Азийн Аваргуудын лигийн тоглолтууд үргэлжилж байна.

МСБХ-ны 2024-2025 оны улирлын Үндэсний дээд лигийн аварга, Зүүн Азийн аварга “Хасын Хүлэгүүд” баг “BCL Asia” буюу 2025 оны Азийн Аваргуудын лигийн хэсгийн шатанд БНХАУ-ын CBA лигийн аварга “Zhejiang Guangsha Lions багийг 84:67 харьцаагаар хожиж, харинИран” улсын лигийн аварга Табиат багт 76:78 харьцаагаар хожигдсон.

Ингэснээр тэд нэг хожил, нэг хожигдолтой хоёр тоглолтын нийлбэр дүнгээр Азийн лигийн аваргуудын хэсгийн тойрогт 3-дугаар байрт эрэмбэлэгдэж 6-дугаар байрт эрэмбэлэгдсэн Филиппиний “Meralco Bolts” багтай учраа таарлаа. Хоёр багийн тоглолт маргааш буюу зургадугаар сарын 11-нд орон нутгийн цагаар 19:00 эхэлнэ. Хэрвээ энэ тоглолтод “Хасын Хүлэгүүд” өрсөлдөгчөө хожвол шилдэг 4-т үлдэх юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *