Х.Тэмүүжин: Ерөнхий сайдыг томилох асуудлыг шөнө хэлэлцэх нь зохимжгүй


УИХ дахь АН-ын бүлэг Монгол Улсын Ерөнхий сайдад Г.Занданшатарыг томилох Ерөнхийлөгчийн саналтай танилцах шаардлагагүй гэж санал нэгдсэн аж. Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр, “АН-ын бүлэг Шинэ Ерөнхий сайд томилох асуудлыг “Өдөр алдаж шөнө” гэгчээр шөнө орой хэлэлцэх нь зохимжгүй. Маргааш бүх нийтийн амралтын өдөр. УИХ-ын чуулган зөвхөн ажлын өдөр хуралддаг хуультай. Тэр хуульдаа нийцүүлж, 4 дэх өдөр ажлын өдөр хэлэлцэж шийдэхээр хурлаа хойшлуулсан” гэв.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *