BTS хамтлагийн ахлагч RM, дуучин V нар цэргээс халагдлаа


K-pop хөгжмийн ертөнцийн нөлөө бүхий хамтлаг болох BTS-ийн ахлагч RM болон V нар цэргийн албанаас халагдлаа. Хоёр уран бүтээлч 2023 оны 12 дугаар сард цэргийн албанд татагдсан бөгөөд хамтлагийн ахлагч RM армийн цэргийн хамтлагт алба хаасан бол V цэргийн тусгай албанд томилогдсон байна.

Өнгөрсөн оны 6, 10 дугаар сард хамтлагийн гишүүн Jin, J hope нар цэргээс халагдсан юм. Хамтлагийн гишүүн Jimin , Junkook хоёрыг лхагва гарагт халах бол эрүүл мэндийн асуудлаас болж нийгмийн үйлчилгээний ажилтан байсан Suga 6 дугаар сарын 21-нд ажлаа дуусгах төлөвтэй байна.

Өмнөд Солонгост хөдөлмөрийн чадвартай бүх эрчүүд 18-21 сарын хугацаанд цэргийн алба хаах хуультай. Ийнхүү хамтлагийнхан цэргийн албаа амжилттай хаасан учир тэдний удахгүй гаргах цомог болон бүрэн бүрэлдэхүүнээрээ тайзнаа эргэн ирэхийг фенүүд нь тэсэн ядан хүлээж байна.

BTS хамтлагийн “BigHit Music”-ийн толгой компани болох “Hybe” Сөүл дэх төв байраа BTS болон ARMY-ийн лого болон “Бид буцаж ирлээ” гэсэн чимэглэлээр чимжээ. Албаа амжилттай хаасан хамтлагийн гишүүн Jin, J Hope нар бие даасан уран бүтээлээ идэвхтэй хийж буй нь BTS хамтлагийн шинэ төслүүдийн хүлээлтийг улам бүр нэмэгдүүлж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *