ДАШТ-д өрсөлдөх эрхээ авсан Узбекистаны шигшээд Ерөнхийлөгч нь машин бэлэглэв


Узбекистаны хөлбөмбөгийн шигшээ баг түүхэндээ анх удаагаа хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох эрхээ хэдхэн хоногийн өмнө авсан билээ.

Тэгвэл түүх бүтээсэн шигшээ багийн хөлбөмбөгчид болон дасгалжуулагчдын багийнхандаа Узбекистаны ерөнхийлөгч Шавкат Мирзиеев BYD загварын 40 автомашин бэлэглэжээ.

Узбекистаны ерөнхийлөгч өмнө нь 2023 онд Азийн аварга болсон 20 хүртэлх насны хөлбөмбөгийн шигшээ багийнхандаа мөн Gentra загварын 33 автомашин бэлэглэж байсан удаатай.

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *