“Хасын Хүлэгүүд” Азийн аваргуудын лигийн хагас шигшээд шалгарлаа


МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн Аварга Хасын Хүлэгүүд баг Азийн Аваргуудын лигийн хасагдах шатанд Филиппиний лигийн аварга “Meralco Bolts” багийг хожиж хагас шигшээд шалгарлаа. 

Ингэснээр тэд хагас шигшээд Японы B1 лигийн аварга Utsunomiya Brex багтай тоглохоор болов.

Филиппиний “Meralco Bolts” багийн эсрэг И.Миллер 32 оноо авч багаа тэргүүлсэн бол Б.Барсболд 13, А.Азбаяр, Ж.Толберт нар тус бүр 10 оноо авлаа. 

Тэд хэсэгтээ  БНХАУ-ын CBA лигийн аварга “Zhejiang Guangsha Lions багийг 84:67 харьцаагаар хожиж, харин “Иран” улсын лигийн аварга Табиат багт 76:78 харьцаагаар хожигдож, хасагдах шатанд шалгараад байсан юм. 


One response to ““Хасын Хүлэгүүд” Азийн аваргуудын лигийн хагас шигшээд шалгарлаа”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *