Казахстан улстай спортын салбарт хамтран ажиллана


Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын найрсаг хамтын ажиллагаа спортын салбарт үргэлжилсээр байна. Олон улсын олимпын хорооны гишүүн, Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Б.Баттүшиг Казахстан улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алмас Сейтакыновыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол Улсын спортын холбоод, шигшээ баг тамирчдыг Казахстан улсад хамтарсан бэлтгэлд хамруулах, өвлийн спортын шигшээ баг тамирчдыг олон улсын стандартад нийцсэн бэлтгэлийн баазад хамтарсан бэлтгэлд хамруулах, спортын бодлогын түвшинд хамтран ажиллах, спортын салбарын ололт, амжилтын талаар мэдээлэл солилцох, спортын эрдэм шинжилгээний бүхий л талаар хамтран ажиллах, туршлага судлахаар ярилцаж, хамтран ажиллахаар санал нэгдсэн байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *