Вьетнамын нийслэл Ханой хотод Азийн эмэгтэйчүүдийн волейболын “AVC Nations Cup” тэмцээн үргэлжилж байна.
Тус тэмцээнд ОУХМ Б.Хэрлэн дасгалжуулагчтай, спортын мастер П.Энххүслэн ахлагчтай Монгол Улсын эмэгтэйчүүдийн шигшээ баг “B” хэсэгт өрсөлдөж байгаа билээ.
Манай баг хэсгийн сүүлийн тоглолтоо Иран улсын шигшээ багийн эсрэг хийж 5 ээлжийн тоглолт гаргаж, 3:2 харьцаагаар хожлоо. Ингэснээр шигшээ багийн охидууд тэмцээнээ хожлоор өндөрлүүлэв.
Тэд эхний тоглолтоо Филиппиний эсрэг хийж 3:0 харьцаагаар, хоёр дахь тоглолтоо Казакстаны багтай хийж 3:1 харьцаагаар ялагдсан. Харин хэсгийн гурав дахь тоглолтод Шинэ Зеландын багт 3:2 харьцаагаар, өчигдөр Индонезын багт 3:0 ээр хожигдсон.



“AVC Nations Cup” оноо олгодог том тэмцээн учраас манай шигшээ багийнханд тоглолт бүр чухал байлаа. Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг шинэчилсэн чансаагаар 66 дугаар байрт эрэмбэтэй яваа.