Монгол болон гадаадын шилдэг тулаанчид “Аса арена”-д тулалдана


Монголын тулааны шилдэг тамирчдын холбооноос зохион байгуулдаг “MGL-1 Fighting Championship 22” аваргын бүсийн төлөөх “Khangarid Cup” тэмцээн маргааш “Аса арена”-д болно.

Тус тулаанд Монголын шилдэг тулаанчдаас гадна Япон, БНСУ, Бразил, Казахстан, Нигерээс тамирчид ирэх аж. “Khangarid Cup”-ын хүрээнд долоон тулаан болох бөгөөд Монгол, АНУ, Канад, Сингапурын шүүгчид тулааныг дэнсэлнэ.

Энэхүү тэмцээн нь олон улсын чадварлаг тамирчдыг эх орондоо урьж өрсөлдүүлэн, холимог тулааны ертөнц дэх Монгол Улсын байр суурийг бататгах зорилготой юм. Дээрх тулаанаас төрөн гарсан Монголын шилдэг тулаанчдаас өдгөө АНУ-ын UFC, Ази, Номхон далайн орнуудын One Championship, Японы Deep, Gladiator, БНХАУ-ын JCK зэрэг холбоонд төрийн алтан соёмбот далбаагаа мандуулан тулалдаж байгаа билээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *