“Хасын хүлгүүд” Азийн аваргуудын лигээс хүрэл медаль хүртэж, түүх бүтээлээ


МСБХ-ны Үндэсний дээд лигийн 9 удаагийн аварга, 21 жилийн түүхтэй “Хасын хүлгүүд” баг олон улсын сагсан бөмбөгийн холбооны Азийн аваргуудын лигээс хүрэл медаль хүртэж, монголын сагсанбөмбөгийн ертөнцөд шинэ түүх, онцгой амжилтын эзэд боллоо. 

 Тэд хүрэл медалийн төлөө талбайн эзэн болох Дубайн “Shabab Al Ahli” багийг 84:79 харьцаагаар нутаг дээр нь буулган авлаа. 

Энэ тоглолтод МСБХ-ны 2024-2025 оны улирлын үнэ цэнтэй тоглогч А.Азбаяр 28 оноо авч багаа тэргүүлсэн бол И.Миллер 19, Ж.Толберт 13, Б.Барсболд 10 оноо тус тус авлаа. 

Азийн аваргуудын лигийн хүрэл медалийг эх орондоо авчирсан “Хасын хүлгүүд” зүүн Азийн лигийн аварга болж, улмаар Азийн аваргуудын лигийн шилдэг 3 багийн нэг боллоо. Тэд БНХАУ, Филиппин, Иран гээд тивийнхээ шилдэг улсын лигийн аваргуудыг хожиж, Азиас медаль авч буй нь тус багийн чансааг ямар байгааг илтгэж буй хэрэг юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *