“Хасын хүлгүүд” баг Азийн аваргуудын лигийн хагас шигшээд Японы лигийн аварга “Utsunomiya Brex” багтай тоглож 71:93 харьцаагаар хожигдлоо. Энэ тоглолтод залуу тоглогч Б.Барсболд 24 оноо авч, багаа тэргүүлэв. Хэдийгээр “Хасын хүлгүүд” хүрэл медалийн төлөө тоглох болсон ч Монголын баг Азидаа сагсанбөмбөгөөр өрсөлдөж чаддаг гэдгийг харуулж чадлаа.
Хүлгүүдийн залуус орон нутгийн цагаар 21:00 ээс талбайн эзэн Дубайн Shabab Al Ahli багтай Кока Кола аренад тоглоно.



Тэд зүүн бүсийн лигийн аварга болж, улмаар Азийн аваргуудын лигийн шилдэг 4 багт шалгарч, хагас шигшээд өрсөлдлөө. БНХАУ, Филиппин, Иран гээд тивийнхээ шилдэг улсын лигийн аваргуудыг хожиж, энэ хүртэл явж буй нь тус багийн чансааг ямар байгааг илтгэж буй хэрэг юм.