Унгар улсын Будапешт хотноо 2025 оны насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн уламжлалын дагуу хөнгөн жингээр эхэллээ. Эрэгтэйчүүдийн -60кг жинд спортын мастер К.Ёолк хүрэл медаль хүртэж, Монголын багийн салхийг хагаллаа. Тэрээр анх удаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон бөгөөд олон улсын тэмцээнээс хүртсэн анхны медаль нь Дэлхийн хүрэл медаль болж байна.
К.Ёолкийн энэхүү медаль Монголын жүдочдын ДАШТ-ээс авч буй 32 дахь медаль, 19 дэх хүрэл медаль боллоо.

Дашрамд дурдахад түүний шагналыг Монголын Жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулан, баяр хүргэв.