Нийтийн байранд гал гарч, 1 хүн угаартжээ


Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Олон-Овоо багт 4 айлын нийтийн байранд энэ сарын 16-нд буюу өнгөрсөн шөнө гал гарч, 1 хүн угаартжээ.

Уг галын дуудлагыг гал сөнөөгчид 03:09 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын 23 дугаар анги, “МАК-Евро цемент” ХХК-ийн үйлдвэрийн дэргэдэх Гал унтраах хэсгийн албан хаагчдыг очиход, 4 айлын нийтийн байрны дээврийн хэсэг, орох, гарах хонгил шатаж байжээ. Уг гал түймэрт иргэн Б /40 настай, эрэгтэй/ угаартсан байсныг тус сумын Эрүүл мэндийн төвд шилжүүлэн өгчээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *