Архангай аймгийн Хотонт, Цэнхэр сумын ойн 3000 га талбайн хөнөөлт шавжийг устгахаар “Гранд форест” ХХК 6 дугаар сарын 13-наас эхлэн ажлаа эхэлжээ. Улсын төсвийн хөрөнгөөр хийж буй энэ тэмцэлд дрон ашиглан, Хотонт сумын Улаанчулуу, Орхон багийн Чулуун даваа, Шар булаг, Дөч, Хар овоо, Байшин булаг зэрэг газар дахь ойн 1600 орчим га талбайд дроноор бодис цацаж байна. Үүний дараа Цэнхэр сумын нутгаар урсах Урд Тамир гол дагасан навчит ойн 1400 га талбайд хөнөөлт шавж устгана.
Энэ ажлын гүйцэтгэл, үр дүнд Сум дундын ойн анги, тухайн бүс нутгийг хариуцсан байгаль хамгаалагч нар хяналт тавьж байна. Ойн хөнөөлт шавжийн эсрэг бодис цацсан талбайд 14 хоногийн хугацаанд аливаа үйл ажиллагаа явуулалгүй байгаль хамгаалагчаас өгсөн заавар, зөвлөмжийг дагаж мөрдөхийг ард иргэдэд анхаарууллаа.
