О.Цогтгэрэл: Д.Цогтбаатар гишүүний бүрэн эрхийг УДШ түдгэлзүүлэлгүй шүүсэн


УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр Д.Цогтбаатар гишүүний асуудлыг сэтгүүлчид тодрууллаа.  

-Д.Цогтбаатар гишүүнийг бүлэгтээ байлгаад, УИХ-д суулгаад, хууль батлуулаад байна. АН өөрөө хууль дээдлэх зарчмаа биелүүлэхгүй байгаа юм биш үү?

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

-Цогтбаатар гишүүний асуудал хуулийн маргаантай, мухардалтай байгаа. Мухардалтай гэдэг нь Монголд УДШ-ийн шийдвэр эцсийнх байдаг. 2-рт, УДШ өөрөө бас Үндсэн хууль, бусад хуулийг биелүүлэх үүрэгтэй. Үндсэн хуульд зааснаар УИХ-ын гишүүний хууль зөрчсөн асуудлыг шүүхдээ бүрэн эрхийг нь түдгэлзүүлж байж шүүнэ. Үндсэн хуульд биччихсэн заалтыг УДШ хэрэгжүүлэхгүйгээр шүүчихсэн. Хуулийн ийм зөрчил байгаа учраас УИХ гарц гаргалгаа гаргаж, хуулийн хүрээнд асуудлаа шийдэх ёстой.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *