Угалзанд гэргүй болсон 8 айлыг гэртэй болголоо


Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд өнгөрсөн 5 сард болсон гамшгийн улмаас гэр нь нурсан айлуудад УИХ-ын гишүүн Р.Сэддорж, Өмнөговь аймгийн засаг дарга Н.Энхбат нар өргөө цагаан гэр гардууллаа.
Хүчтэй шороон шуурганд 8 айлын гэр, олон айлын хашаа нурж, байшингийн дээвэр хууларсан юм. Сумын онцгой комисс шуурхай хуралдаж, хариу арга хэмжээ, сэргээн босголтын ажлыг цаг алдалгүй авч, холбогдох газруудад уламжилж, хашаа хороог нь засаж, зарим айлд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн.
Харин шуурганаар гэр нь нурж, гэргүй болсон 8 айл, зорилтот бүлгийн 1, нийт 9 айл өргөө гэрээ гардан авлаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *