Улаанбаатар-Даланзадгад чиглэлийн авто замд гарсан нүхийг бөглөх, стандарт бус хурд сааруулагчийг засаж, заримыг нь шинээр хийлээ. Улаанбаатар-Мандалговь-Даланзадгад чиглэлийн улсын чанартай авто замаар уул уурхайн бүтээн байгуулалтад оролцож байгаа аж ахуйн нэгжүүдийн болон “Тавантолгой түлш” ХХК-ийн нүүрс тээвэрлэсэн хүнд даацын тээврийн хэрэгслүүд зорчих болсноор уг замын гэмтэл үлэмж ихэссэн юм. Мандалговь-Даланзадгад чиглэлийн 305.1 км зам хамгийн их эвдэрдэг. Жил болгон тодорхой хэмжээнд авто замын арчлалтын ажлыг зам хариуцагч хуулийн этгээд хийдэг ч хүнд даацын тээврийн хэрэгслүүдийн учруулж буй гэмтлийг нөхөн сэргээж чадахгүй байна.
Тухайн чиглэлийн авто замд даац хэтрүүлсэн тээвэрлэлт их хэмжээгээр яв байгаагаас хучилтын 50 %-д их засвар шинэчлэлт хийх хэмжээнд хүрээд байгаа ба авто замыг үе шаттайгаар шинэчлэн сайжруулах хүрээнд 2021 онд ихээхэн хэмжээний эвдрэлтэй 90 км авто замд их засвар, шинэчлэлтийн ажлын зураг, төсвийг хийлгэж засварын ажлын хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг шийдвэрлүүлэхээр холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна” гэх тайлбарыг өгч байсан
