Хонь ноослох тэмцээний шилдгүүд ДАШТ-д оролцоно


Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 6 дугаар сарын 20, 21-нд Төв аймгийн Зуунмод суманд “Алтан хайч 2025” хонь ноослох улсын аварга шалгаруулах тэмцээнтэй. ЕТГ, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Төв аймгийн ЗДТГ,  Мал эмнэлгийн ерөнхий газар, Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар, “Монголчууддаа туршлагаа хуваалцъя”, “Share Mongolia” ТББ энэ уралдааныг хамтран зохион байгуулж байна.

Эл тэмцээний хүрээнд сургалт, хэлэлцүүлэг, шагайн харваа, “Хонь ноослогчид дуулж байна” уралдаан, хонины ноосон бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, ноос, ноолууран бүтээгдэхүүний загварын үзүүлбэр, хоолны наадам, үндэсний хувцасны болон хос морьтны тэмцээн, тэмээ ноослох, ноос савж эсгий хийх зэрэг олон сонирхолтой тэмцээн, уралдаан зохион байгуулахаар төлөвлөжээ.  

Уг уралдааны шилдгүүд 2026 оны хонь ноослох Дэхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болно. Хонь ноослох тэмцээнийг анх 1961 онд Шинэ Зеланд улс зохион байгуулжээ. 1977 онд Англи улсад Дэлхийн аварга шалгаруулах анхны тэмцээн болсон аж. Түүнээс хойш 2 жил тутамд ДАШТ зохион байгуулдаг болжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *