А.Дюплантис Дэлхийн дээд амжилтыг дахин шинэчилжээ


Шведийн тамирчин Арман Дюплантис Стокхолм хотноо болсон “Diamond League” тэмцээний үеэр 6.28 м өндөр дээгүүр харайснаар тулгууртай харайлтын эрэгтэйчүүдийн Дэлхийн дээд амжилтыг 12 дахь удаагаа эвджээ. Өдгөө 25 настай тэрбээр энэ удаа Дэлхийн дээд амжилтыг анх удаагаа Шведэд шинэчилснээрээ онцлогтой байлаа. 

АНУ-д төрсөн А.Дюплантис нь Мондо хочоороо алдартай бөгөөд ээжийнхээ эх орон болох Шведийг төлөөлөн тэмцээн уралдаанд оролцдог билээ. Түүний хувьд 2020 оны хоёрдугаар сард Польш улсад 6.17 м дээгүүр харайснаар Францын тамирчин Рено Лавилленигийн эзэмшиж байсан Дэлхийн дээд амжилтыг анх эвджээ. 


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *