Б.Пүрэвдорж: Төрийн албаны шалгалтад МАН-ынхан шууд тэнцдэг. АН-ынхан 2 сая төгрөг өгдөг


Улсын Их Хурал өнөөдөр Төрийн албаны зөвлөлийн гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж ийм мэдэгдэл хийлээ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Төрийн албаны шалгалтаар МАН-ын харьяалалтай бол шууд гараад явчихдаг юм. АН-ынхан бол 2 сая төгрөг өгдөг. Тэр нь баахан ченжүүдтэй. Ченжүүд нь танай ажлын албанд байгаа эрэгтэй, эмэгтэй 2 хүнээр дамжаад, та нар дээр очдог.

Байнгын хороон дээр 1 юм хэлчихээр Монголын төрийн албаны бүх булхай, луйврыг бичээд над руу хүрээд ирдэг юм. Энийг хэлээрэй, тэрийг хэлээрэй гээд. Та нарын бүх булхайг чинь ярина аа, за.

Би үүнийг бүх баримтыг нь ил гаргаж тавина. Манай энэ О.Алтангэрэл цагдаагийн даргаа сольж чадаагүй. Хулгай, луйвар явж байгаа газрыг цэгцэлж чадаагүй. Бид эрх барихдаа та нарыг байдаг газарт чинь аваачиж тавина.

Төрийн албаны зөвлөлийнхөн төсвийн захирагч нарын хүн томилох эрхийг бүгдийг нь өөртөө авсан. Томилгоо ерөөсөө явдаггүй. Та нар яам болгон луу бичиг явуулсан. Төрийн албаны зөвлөгөөн хийнэ гэж байгаа юм. АН-ын 2 сайд сууж байна. 20 сая төгрөг та нараас авна гэсэн, тийм биз. Яам болгоноос 20 сая төгрөг авна гэсэн. Хүн томилох эрхийг чинь авчхаад, одоо дээрээс нь төсөв рүү чинь өнгийж байна ш дээ, хөөе, сайд нар аа! Ямар замбараагүй юм бэ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *