Шинэ ЗГ-т давхар дээл өмсөж буй сайд нарын 1 нь УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн. Түүнээс байр суурийг нь сонслоо.
-Гишүүн байна гэдэг чинь амар байдаг юм шүү дээ. Ажил хийнэ гэдэг чинь асар их дарамт шахалт. Үүний цаана яаж гарах юм. Энэ асуудал яригдаагүй байхад та нар л надад мэдээлэл өгөөд байх юм.
-Танаас асуухгүйгээр, мэдээгүй байхад сайд болгохоор нэрийг чинь зарлачихсан юм уу?
-Асуух байлгүй дээ, эрхбиш.
-Танд санал тавиагүй байгаа юм уу?
-Одоо харин хэлэх гэж байна ш дээ, бүлгийн хурлаар.
–Санал тавибал та зөвшөөрөх үү?
-Бүлгийн хурлаас гарч ирээд ярья тэгэх үү.
-Эрүүл мэндийн салбарт өөрчлөх зүйл хэр байгаа вэ?
-Зөндөө байгаа ш дээ. Дамын наймаачдаас салах ёстой ш дээ, эмний.