Зайсангийн гүүрийг 6 сардаа багтаан нээнэ


Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэхээр өнгөрсөн нэгдүгээр сард хаасан бол энэ сарын 30-нд ашиглалтад оруулж, авто замын хөдөлгөөнийг нээхээр болжээ.

Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэл дуусаж байна. Шинэ гүүр найман ширхэг дам нуруутай. Дээд бүтээцийн есөн алгаслын бэхэлгээг өнөөдөр дуусгана. Алгаслын тэгшилгээний үе дууссаны дараа гүүрний болон хоёр талын дөхөх замын хучилтыг хийнэ. Мөн явган хүний зам, гэрэлтүүлэг, гадна талын хайсыг байрлуулахаар төлөвлөжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *