Монголбанкны албан тушаалтан бусдад хахууль өгчээ


Монголбанкны Баян-Өлгий аймаг дахь салбарын албан тушаалтан худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтны үнэмлэх гаргуулахаар бусдад хахууль өгөөд баригджээ. Төрийн худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулдаг худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалтад зохих журмын дагуу хамрагдан, шалгалтад тэнцсэнээр уг гэрчилгээг авдаг аж. Гэтэл уг албан тушаалтан тус шалгалтыг өгөх нь байтугай сургалтад нь суугаагүй байна.

Тэрээр ийм хэрэгт холбогдсоныхоо дараа Монголбанканд ажиллахаа больжээ. Түүний бусдад хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 2 /Хахууль өгөх /-д зааснаар нийслэлийн Прокурорын газар яллах дүгнэлт үйлдэж Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *