Н.Учрал: Хэмнэлтийн горимд шилжиж, эдийн засгийн төслүүдээ урдаа тавьж ажиллах ёстой


Хамтарсан ЗГ-аас шинэ ЗГ-т орж ажиллахаар болж буй сайд нарын 1 нь Н.Учрал. Шинэ ЗГ-т Тэргүүн шадар сайдаар томилогдоод буй түүнээс байр суурийг нь сонирхлоо.

Тэргүүн шадар сайд Н.Учрал:

-Миний хувьд шинэ тутам зүйл биш. ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан 14 мега төслийн анхны төслийг гардан хариуцаж, гал атгаж явсны хувьд цаашдаа мега төслүүдийг эрэмбэлэх, Л.Оюун-Эрдэнийн ЗГ-ын ололт амжилтыг бататгах, төрийн ажлын залгамж чанарыг хадгалахад илүү анхаарна.

Миний хувьд эдийн засгийн эрх чөлөөгөөр улс төрийн эрх чөлөө баталгааждаг гэдэг ойлголттой байдаг хүн. Тийм ч учраас өнгөрсөн хугацаанд эхлүүлсэн, УИХ-д өргөн барьсан байгаа төрийн өмчит компанийн бүтээмж, засаглал, ил тод байдлыг сайжруулах хууль, Төрийн өмчит компаниудыг татан буулгах, нэгтгэх, хөрөнгийн зах зээл дээр гарах, санхүүгийн зах зээлийг дэмжих, эдийн засгийг төрөлжүүлэх гол бодлогууд, ялангуяа аж үлйдвэрийн салбарт хэрэгжүүлж байгаа төслүүд байгаа. Ган хайлуулах цогцолбор, гангийн үйлдвэр, алт цэвэршүүлэх үйлдвэр, боловсруулах үйлдвэрүүдийг байгуулах, эдийн засгийг төрөлжүүлэх бодлогыг хэрэгжүүлэхэд голлон анхаарна. Манай улсын эдийн засаг уул уурхайгаас хамааралтай. Хэмнэлтийн горимд шилжиж, эдийн засгийн төслүүдээ урдаа тавьж ажиллах ёстой.

Ерөний сайд бол “Хүний хөгжил бол манай ЗГ-ын томоохон мега төсөл байна” гэж мэдэгдсэн. Хүний хөгжлөө дэмжье гэвэл манай эдийн засаг тэлэх ёстой. Аж үйлдвэрээ дэмжих ёстой. Энэ ч утгаараа үүнд анхаарна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *