С.Бямбацогт: Энэ ЗГ-т маш олон сорилт, хүндрэл байна


Хамтарсан ЗГ-аас шинэ ЗГ-т орж ажиллахаар болж буй сайд нарын 1 нь С.Бямбацогт. Түүний байр суурийг сонирхоход “Шаварт унасан шарын эзэн хүчтэй. Энэ салбар ийм хүнд байгаа үед нь удирдаж байсан хүн. Энэ хүнд байдлаас гаргахад нь илүү хариуцлага хүлээж, илүү ачаа үүрч чадах байх гэж бодож, буцааж томилсон байх.

Энэ өвөл ЗГ-ын хамгийн тулгамдсан асуудал нь Улаанбаатарын асуудал байх болно. “ДЦС 3”-т маш хурдан засвар шинэчлэл хийх ёстой. Дараагийнх нь өвөлжилтийн бэлтгэл. Энэ жил Ази тив тэр чигтээ гантай байна. Монгол харьцангуй гайгүй зуншилгатай боловч газар тариалангийн бүс гандуу байна. Өнгөрсөн жилийг бодвол энэ жил 100 гаруй мянган га-гаар бага улаанбуудай тарьсан. Ургацын хувьд ч хүндрэлтэй асуудал үүсэж болзошгүй. Тийм учраас энэ ЗГ-т маш олон сорилт, хүндрэл байна. Үүнийг давахын тулд маш хурдан ажлаа жигдлэх хэрэгтэй” гэж ярив.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *