Төрийн албыг 9%, төрийн өмчит компанийг 15%-иар цомхотгоно


Хамтарсан Засгийн газар ирэх жил ямар ажил хийхээр төлөвлөсөн болон АН-аас томилсон хяналтын менежерүүдийн талаар АН-ын дарга Л.Гантөмөрөөс тодрууллаа.

-Шинэ ЗГ өмнөх ЗГ-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боллоо. Хамтсарсан ЗГ ирэх жил ямар ажил хийхээр төлөвлөсөн байсан бэ?

-Энэ ЗГ шинээр дугуй зохиох хэрэг байхгүй. Ирэх жилийн хөгжлийн төлөвлөгөөнд төрийн албаны нийт бүтцийг 9%-иар, төрийн өмчит компанийг 15%-иар цомхотгоно гээд орчихсон. Төрийн данхар бүтцийг илүү уян хатан, цахим засаглалыг дэмжсэн, өөрөө очиж үйлчилдэг төрийн бүтэц бий болгох төлөвлөгөө гарчихсан байгаа. Энэ төлөвлөгөөгөө ажил хэрэг болгоход л асуудал шийдэгдэнэ гэж харж байгаа юм.

-Хяналтын менежерүүдийг хамгийн түрүүнд цомхотгох байх даа.

-Манайх хяналтын менежерүүд томилсон. Цөөхөн хүн шүү дээ. Дотоод хяналтаа байлгахгүйгээр, ЗГ жишээлбэл “Эрдэнэт үйлдвэр”-т ямар хулгай гараад байгааг мэдэхгүйгээр, ямар завхрал үүсээд байгааг мэдэхгүйгээр, “Эрдэнэс Тавантолгой”-д ямар завхрал үүсээд байгааг мэдэхгүйгээр цаашаа улс орон явж болохгүй байхгүй юү. Төсвөөс том болчихсон төрийн өмчит компаниудын засаглал хэрхэн ил тод байх юм бэ. Улс орны эдийн засаг, авлигын индекс гээд их олон зүйлд нөлөөлөх байхгүй юу даа.

Тийм учраас намчирхалгүйгээр дотоод хяналтаа сайжруулаад яв гэдгийг Ерөнхий сайдаас бид байнга шаардана. Намчирхалгүйгээр чаддаг хүнээр нь ажлаа хийлгэхийг байнга шаардана.

Тэгэхгүй бол өнгөрсөн 8 жилд юу болов. Ардчилал, эрх чөлөөнд хайртай хүн болгон ажилгүй болдог системйг угсарсан шүү дээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *