Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 1 дүгээр багийн Дэхт гэдэг газраар урсах Хэрлэн голоос нас барсан хүний цогцос олджээ. Эн тухай дуудлагыг аврагчид 6 дугаар сарын 16-ны өдрийн 16:26 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн албан хаагчдыг очиход Дорнод аймгийн харьяат иргэн Н /42 настай, эмэгтэй/ нас барсан байдалтай Хэрлэн гол дотор байсан аж. Түүний цогцсыг гаргаж, шалтгааныг нь тогтоолгохоор аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгчээ.
Хэрлэн голоос нас барсан хүний цогцос олджээ
