Х.Нямбаатар: Намайг ирэхээс өмнө ямар ч том төсөл байгаагүй шүү дээ


Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар өнөөдөр цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр дараах асуудлыг түүнээс тодрууллаа.

-Авлига хорооллыг яах вэ?

-Авлига хорооллын эхний 2 блокийг буулгах нийслэлийн засаг даргын захирамж хүчинтэй хэвээрээ байгаа. Захиргааны хэргийн шүүхээс түдгэллзүүлсэн шийдвэр ирсэн. Нийслэлийн ЗДТГ цахилгааны зөвшөөрөл олгодоггүй. Бүгд ЭХЯ-нд байдаг. Эхний 2 блок дээр гэрчилгээ гарахгүй, маргаантай юм чинь. Хойд талын блокийг бид мэдэхгүй.

-Гэр хороолын газар дээр хот барилга барьж байгаа нь өрсөлдөөн хязгаарлаж байна гэж Барилгачдын холбоо гомдоллосон. Та үүнд ямар хариу өгсөн бэ?

-Намайг ирэхээс өмнө ямар ч том төсөл байгаагүй ш дээ. Би өөрөө газрыг нь чөлөөлүүлсэн. Би өөрөө ТЭЗҮ-ийг нь хийлгэсэн. Бид хуулийг нь батлуулсан. Айлын газрыг чөлөөлсөн. Европт очиж, ТЭЗҮ-ээ танилцуулж, бонд гаргасан. Барилгачдын холбооныхныг “Намайг өрсөлдөөн хязгаарласан гэж байгаа бол гомдлоо гаргаарай” гэж хэлсэн. Монополын эсрэг газар “ТЭЗҮ, худалдан авах ажиллагаа хоорондоо нийцэж байна. Ямар нэг өрсөлдөөн хязгаарлаагүй байна” гэсэн дүгнэлт өчигдөр гаргасан.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *