Арабын Нэгдсэн Эмират улсын Ажман хотод “IFBB” буюу Олон улс фитнесс, бодибилдингийн 58 дахь удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.
Нийт 16 орны 350 гаруй тамирчдын өрсөлдөөнөөс монголын шигшээ багийн 12 тамирчид нийт 4 алтан медаль, 4 мөнгөн медаль, 3 хүрэл медаль мөн 13 тусгай байрын шагнал авчээ.


Тус багийг Монголын Бодибилдинг фитнессийн хөгжлийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Хүрэлбаатар ахалж явжээ.