Иргэдийн баярт түрүүлсэн бөхийг 30 сая төгрөгөөр байлна


Нийслэлийн ЗДТГ-аас анх удаа зохион байгуулж буй нийслэлийн иргэдийн баяр Хүйдолоонхудагт энэ сарын 28, 29-нд болно. Эл баярын үндэсний бөхийн барилдаанд улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөх зодоглоно. 124 сая төгрөгийн шагналын сантай энэ барилдаанд барилдах бөхчүүдийг 6 дугаар сарын 25, 26-нд бүртгэж, 27-нд мандат олгохоор төлөвлөжээ.

Иргэдийн баярт түрүүлсэн бөхийг 30 сая төгрөгөөр байлах юм байна. Үзүүрлэсэн бөхийг 20, их шөвөгт шалгарсан бөхчүүдийг 10, дунд шөвөгт шалгарсан бөхчүүдийг 3 сая төгрөгөөр шагнахаар болжээ. Тэгвэл давааны бай 150 мянган төгрөг. Нийслэлийн өдөр болон Даншиг наадмыг хамтатган, жил бүрийн 6 дугаар сарын 28, 29-нд ийн зохион байгуулж байхаар нийслэлийн ЗДТГ төлөвлөжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *