Төв цэнгэлдэх хүрээлэн дотор олон улсын стандарт хангасан, хамгийн сайн гэх хиймэл зүлгийг 2024 онд шинээр дэвссэн. Гэвч тухайн хиймэл зүлэг нь бөхийн барилдаан хийхэд тохиромжгүй, халтирдаг гэх шүүмжлэл өнгөрсөн жилийн наадмын үеэр хөндөгдсөн.
Хиймэл зүлэгнээс хурц үнэр үнэртдэг төдийгүй наранд халахаараа гутлын ул халж, халтирч унан зарим бөхчүүд бэртэж гэмтсэн. Хүчит бөхчүүд төдийгүй засуулууд хиймэл зүлэгт сэтгэл дундуур байдаг.
Тэгвэл Үндэсний их баяр наадамтай холбогдуулан энэ сарын 25-нд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хиймэл зүлгийг туршихаар төлөвлөжээ. Ингэхдээ хиймлээр бороо оруулж, шинэ зүлгийг туршиж үзэх сонирхолтой бөхчүүдэд нээлттэй аж.