Аккумулятор дахин боловсруулах үйлдвэрийн агуулах шатжээ


Төв аймгийн Баянцогт сумын Сарлаг багийн Сарлагийн бригадад аккумулятор дахин боловсруулах үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрийн агуулах өчигдөр шатжээ. Энэ тухай мэдээлэл 18-ны өдрийн 15:45 цагт онцгой байдлын албанд ирсэн байна. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар анги, Төв аймгийн Онцгой байдлын газрын Батсүмбэр сум дахь 84 дүгээр ангийн алба, Батсүмбэр сумын мэргэжлийн ангийг очиход, аккумулятор дахин боловсруулах үйлдвэрийн 10х60 метр хэмжээтэй агуулах шатаж байжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *