Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Бельгийн Хаант Улсын нийслэл Брюссель хотноо 2025 оны 6 дугаар сарын 28-ны өдөр болох “Дэлхийн Монголчуудын Наадам”-ын үндэсний бөхийн барилдааны үеэр залуу бөх болон 9-12 насны хүүхдийн барилдаан болно.
Залуу бөхчүүд, хүүхдийн барилдаанд үзүүр түрүү, их шөвөгт шалгарсан бөхчүүдийг баяр наадмын өргөмжлөл, медаль, бэлэг дурсгалын зүйлсээр шагнаж, урамшуулах аж.
“Дэлхийн Монголчуудын Наадам”-ын үндэсний бөхийн барилдаануудыг Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Элчин сайдын яам, Монголын Үндэсний Бөхийн Холбоо болон Европ дахь Монгол үндэсний бөхийн холбоод, бөхчүүдтэй хамтран зохион байгуулах юм.
Бөхийн барилдаантай холбоотой асуудлаар +46764418899 дугаарын утсаар холбогдох боломжтой.