НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Израил, Ираны хооронд нэн даруй гал зогсоохыг уриалав


НҮБ-ын ЕНБД Антонио Гутерриш лхагва гарагт Израил, Ираны хооронд нэн даруй гал зогсоохыг уриалсан уриалсан байна.

НҮБ-ын ЕНБД А.Гутерриш хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдэл нийтэлж, Ойрхи Дорнодод үүсээд буй өнөөгийн нөхцөл байдалд “гүн цочирдож” байгаагаа илэрхийлж, хурцадмал байдлыг нэн даруй намжааж, гал зогсоохыг уриалав.

А.Гутерриш мэдэгдэлдээ “хурцадмал нөхцөл байдлыг нэн даруй намжааж, гал зогсоохыг би дахин уриалж байна, цэргийн аливаа нэмэлт хөндлөнгийн оролцоо нь ноцтой үр дагаварт хүргэж болзошгүй, зөвхөн холбогдох талуудад нөлөөлөөд зогсохгүй бүс нутаг болон дэлхийн энх тайван, аюулгүй байдалд аюул учруулах болно” хэмээн онцолжээ.

Мөн тэрээр “энэ эмгэнэлт явдлын улмаас хүний ​​амь нас, энгийн иргэд хохирч, орон сууцны байшин болон чухал дэд бүтцэд хохирол учруулсан”-ыг буруушааж, “дипломат арга бол Ираны цөмийн хөтөлбөр болон бүс нутгийн аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэх цорын ганц боломжит арга зам” гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *