Дорноговь аймгийн U16 насны баг тамирчид “United world games” тэмцээнд оролцохоор Бүгд Найрамдах Австри Улсыг зорилоо.
Тодруулбал, 14-16 насны өсвөрийн сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчид 2025 оны зургаадугаар сарын 19-22-ны өдрүүдэд болох “United world games” олон улсын тэмцээнд оролцохоор болжээ. Энэ тэмцээнд 12 улсын 24 багийн тамирчид өрсөлдөнө.
Тэмцээнд хоёр дасгалжуулагч, 12 тамирчин нийт 14 хүний бүрэлдэхүүнтэй оролцох юм.