“Улаанбаатар Амазонс” хасагдах шатны тоглолтоо өнөөдөр хийнэ


Сагсанбөмбөгийн 3х3 төрлийн “Эмэгтэйчүүдийн Дэлхийн цуврал” тэмцээн Улаанбаатар хотноо эхэлсэн. Тэмцээнд манай улсаас 3 баг оролцож байгаагаас О.Хулан, М.Булбул, Б.Ариунцэцэг, Н.Нандинхүсэл нарын бүрэлдэхүүнтэй “Улаанбаатар Амазонс” баг хасагдах шатанд шалгарч үлдээд байна.

Тэд өнөөдөр 16:35 цагаас Украйны шигшээ багтай хасагдах шатны тоглолтоо хийнэ. Амазонсын охидууд өчигдөр Сербийн шигшээ багт хожигдож, харин Филиппиний багийн хожиж ийн хасагдах шатанд шалгарсан юм.

Дашрамд дурдахад, тэмцээний хэсгийн тоглолтуудын дараах байдлаар О.Хулан нийт авсан оноогоороо бүх тоглогчдын жагсаалтын 2-р байрт бичигдэж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *