Сагсанбөмбөгийн 3х3 төрлийн “Эмэгтэйчүүдийн Дэлхийн цуврал” тэмцээний хасагдах шатанд “Улаанбаатар Амазонс” баг Украйны шигшээ багтай тоглож 16:13 харьцаагаар хожигдлоо.
Ингэснээр тэд энэ удаагийн Дэлхийн цуврал тэмцээнээ өндөрлүүллээ. Энэ тоглолтод Б.Ариунцэцэг 6 оноо, М.Нандинхүсэл 4, О.Хулан 3 оноо тус тус авлаа.
Амазонсын охидууд өчигдөр Сербийн шигшээ багт хожигдож, харин Филиппиний багийн хожиж ийн хасагдах шатанд шалгараад байсан юм.
Одоо тэднийг 3х3 сагсанбөмбөгийн ДАШТ хүлээж байна.