Завхан аймгийн Улиастай сумын Дулааны станц 2-р хэлхээний шугам сүлжээгээ шинэчилж эхэллээ. Энэ ажлын хүрээнд Улиастай сумын Жинст, Богдынгол багийн албан байгууллага, айл өрхүүдэд дулаан өгөх буцах, халуун ус өгөх буцах, цэвэр усны гэсэн 5 хос, нийт 43.5 км урт шугам тавих юм байна.
18.6 тэрбум төгрөг зарцуулах энэ ажлын зураг төслийг “Кингсий инженеринг” ХХК гаргаж, “Биг Монголиа билдинг” ХХК гүйцэтгэж байна. У
Тус аймгийн төвийн Өлзийт багт өнгөрсөн жилээс цэвэр усны 22.5 км шугам тавьж эхэлсэн бол одоо Дулааны станцын 1-р хэлхээний 15 км шугам тавих ажээ. Эдгээр шугам сүлжээг 2027 онд ашиглалтад оруулж, Улиастай дулаан болон цэвэр усны нийт 81 км урт шинэ шугамтай болно.
Түүнчлэн Жаргалант, Чигэстэй, Товцог багт шугам сүлжээ тавихаар төлөвлөж буй аж.