Унгарын нийслэл Будапешт хотноо 2025 оны жүдо бөхийн ДАШТ болж, шувтарч байна. Дэлхийн аваргын хувийн барилдаанууд дуусч, жин тус бүрийн аваргууд тодорсон.
Багийн дүнгээр Япон улс 6 алт, 4 мөнгө, 4 хүрэл медальтайгаар тэргүүлж, ОХУ 3 алт, 2 хүрэл медальтай удаалж, Итали улс 2 алт, 2 хүрэл медалтайгаар гуравт жагслаа. Харин манай улсын шигшээ баг 2 хүрэл, 2 шагналт байрт шалгарсан амжилтаар 15-дугаар байрт эрэмбэлэгдэв. Монголын багийн хоёр медалийг эрэгтэйчүүдийн -60кг жинд К.Ёолк, эмэгтэйчүүдийн -63кг жинд Б.Ганхайч нар тус тус хүрэл медаль авсан билээ.
Тэгвэл өнөөдөр холимог багийн барилдаанаар 2025 оны ДАШТ өндөрлөнө. Тэмцээнд Австри, Азербайжан, Бразил, Франц, Гүрж, Унгар, Герман, ОХУ, Итали, Япон, Казахстан, Монгол, Хятад, БНСУ, Туркменистан, Узбекистан гэсэн 16 орны баг өрсөлдөх юм.
Медалийн дүн:
1. Япон -6 алт, 4 мөнгө, 4 хүрэл.
2. ОХУ -3 алт, 2 хүрэл.
3. Итали -2 алт, 2 хүрэл.
4. Гүрж -1 алт, 2 мөнгө, 1 хүрэл.
5. Франц – 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл.
6. БНСУ -1 алт, 3 хүрэл.
7. Тажикстан – 1 мөнгө, 2 хүрэл.
8. Герман – 1 мөнгө, 2 хүрэл.
9. Бразил -1 мөнгө, 1 хүрэл.
10. Косово -1 мөнгө, 1 хүрэл.
15. Монгол -2 хүрэл, 2 шагналт байр