“”Улаанбаатар ММС Энержи” 2 хожиж, хэсгээ тэргүүллээ


3х3 сагсанбөмбөгийн эрэгтэйчүүпийн “Их Дуулга” өнөөдөр Сүхбаатарын талбайд эхэллээ.

Манай улсаас их дуулгад хоёр баг оролцож буй. Тэгвэл А.Ананд, Д.Дэлгэрням, О.Энхбаатар, Э.Дөлгөөн нарын бүрэлдэхүүнтэй “Улаанбаатар ММС Энержи” баг хэсгийн хоёр дахь тоглолтоо Германы “Baskets Bonn” багийн эсрэг хийж нэмэлт цаг дээр 20:19 харьцаагаар ээлжит хожлоо авлаа.

Манай багийн өрсөлдөгч Германы багийн тухайд U23 насны Дэлхийн аваргаас MVP авч байсан тоглогчтой, нийт тамирчдын гурав нь 20 настай, нэг нь 19 настай залуу тоглогчидтой баг байв. Ийн хүчтэй өрсөлдөгчөө буулган авч хоёр хожилтойгоор хэсгээ тэргүүллээ. Энэ тоглолтод Э.Дэлгэрням 8, Э.Дөлгөөн 7, А.Ананд 3, О.Энхбаатар 2 оноо тус тус авав.

Тэд хэсгийн эхний тоглолтдоо Литва улсын “Gargzdai” багийг 21:16 харьцаагаар хожсон билээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *