Албадлагын арга хэмжээ авсантай холбогдуулан хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйл, хэрэгслээс хохиролд нөхөн төлүүлэх, улсын орлого болгох, устгах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах ажлын хүрээнд нийслэлийн зөвлөлийн шийдвэрээр худалдан борлуулах автомашины дуудлага худалдааг ирэх долоодугаар сарын 3-ны өдөр Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд байрлах НЗДТГ-ын байранд танхимаар зохион байгуулна.
Дуудлага худалдаанд оролцогч нь худалдан борлуулах эд хөрөнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний дэнчинг зургаадугаар сарын 30-ны өдрийн 16:00 цагаас өмнө Нийслэлийн зөвлөлийн Төрийн сангийн 100200059501 дансанд байршуулна.
Мөн дуудлага худалдаанд оролцогчийг зургаадугаар сарын 30-ны өдрийн 09:00-11:00, 12:00-16:00 цагийн хооронд дэнчин байршуулсан баримт, иргэний үнэмлэх, хүсэлтийг үндэслэн бүртгэнэ. Иймээс хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүй болохыг анхаарна уу. Түүнчлэн дуудлага худалдааг танхимаар явуулах тул бүртгүүлсэн оролцогч тогтоосон хугацаанд ирэх бөгөөд хоцорсноос үүсэх үр дагаврыг зохион байгуулагч хариуцахгүй болно.
Дуудлага худалдааны ялагч нь дуудлага худалдаагаар худалдан авсан хөрөнгийн үнийг ажлын гурав хоногийн дотор Төрийн сан дахь 100200059501 тоот дансанд шилжүүлнэ.
Дуудлага худалдаанд оролцогч холбогдох мэдээллийг 11-326659 дугаар утсаар болон Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд байрлах НЗДТГ-аас биечлэн ирж авна уу.