Их Британийн нийслэл Лондон хотын шүүх тус улсад 3 эмэгтэйг хүчиндсэн Хятадын иргэнд 24 жилээс доошгүй хугацаагаар бүх насаар нь хорих ял оноосон байна. Тус улсад докторын зэрэг хамгаалахаар суралцаж байхдаа дээрх хэргүүдийг үйлдсэн БНХАУ-ын иргэн Жэнхао Жоуг Лондон хотын цагдаагийн байгууллага “Бэлгийн хүчирхийлэгч-араатан” хэмээн нэрлэжээ.
Түүнийг 2019 оны 9-р сараас 2023 оны 5-р сарын хооронд Хятадад 7 эмэгтэй, Их Британийн нийслэл Лондон хотод 3 эмэгтэйг мансууруулан хүчиндсэн хэрэгт буруутган, ялласан байна. Нийт хүчингийн 11 хэрэг (үүнд нэг эмэгтэйг хоёр удаа хүчиндсэн хэрэг багтсан), бусдыг нууцаар харж ажигласан 3 хэрэг, хүчингийн хэрэг үйлдэх зорилгоор биедээ мансууруулах, нойрсуулах үйлчилгээтэй эм бэлдмэл авч явсан 3 хэрэг, порнографик зураг хадгалж байсан 10 хэргээр буруутган ял оноожээ.
Мөн тэрээр хүчиндсэн эмэгтэйчүүдийнхээ эд зүйлсийг гэртээ хадгалж, 9 эмэгтэйг хүчиндэхдээ бичлэг хийсэн байжээ.

Мөрдлөгийн үеэр Лондон хотын 3 хохирогчийг хэн болохыг олж тогтоосон бөгөөд хэрэгтэнг үргэлжлээд олон арван эмэгтэйг онилж байсныг олж тогтоожээ. Шүүх хурал эхэлснээс хойш түүнтэй ямар нэгэн байдлаар холбоо тогтоосон 24 эмэгтэй гарч ирсэн байна.