Японд хэт халалтын улмаас 1 хүн нас барж, Токио хотод 100 хүн эмнэлэгт хүргэгджээ


Япон улсад үргэлжилж буй хэт халалт үхлийн аюултай болж хувираад байна. Тус улсын төвийн нутгийн Гифү мужийн албаныхны мэдээлснээр, 1 хүн хэт халалтын улмаас барсан байна. Пүрэв гаргийн үдээс хойш тус мужийн Икеда хотын захад 90 настай эрэгтэй ухаан алдан, газарт унасан байхыг олж, яаралтай эмнэлэгт хүргэсэн боловч харамсалтай нь нас барсан байна.

Үүний зэрэгцээ Токиогийн Гал түймэртэй тэмцэх газраас пүрэв гаргийн орой хийсэн мэдэгдэлд мөн өдөр нийслэл хотод 11-97 насны 100 хүнд хэт халуунд цохиулах шинж тэмдэг илэрч, өдрийн цагаар эмнэлэгт хүргэгдсэн гэжээ. Тэдний нэгийнх нь биеийн байдал маш хүнд байгаа бол хоёрынх нь биеийн байдал хүндэвтэр байгаа талаар албаныхан мэдээллээ.

Түүнчлэн энэ сард Токио хотод 70 гаруй насны хоёр хүн хэт халалтын улмаас нас барсан талаар Токио хотын Эрүүл мэндийн шинжилгээний газар мэдэгдсэн байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *