FIBA “3×3 Ulaanbaatar world tour 2025” өнөөдөр Сүхбаатарын талбайд эхэлнэ. Эрэгтэйчүүдийн Дэлхийн Их Дуулгын тэмцээнд Сербийн Лиман, БНХАУ-ын Чонмин, Монгол улсын “Улаанбаатар ММС Энержи”, “Завхан Сайнскор” тэргүүтэй 9 улсын 12 баг өрсөлдөнө.
Тасалбарыг цахимаар shoppy.mn-ээс болон талбайн гаднаас шууд худалдан авах боломжтой.
