“Squid Game” цувралын 3-р бүлэг Нью-Йорк хотноо Дэлхийн нээлтээ хийлээ


“Squid Game” цувралын 3-р бүлэг Нью-Йорк хотноо Дэлхийн нээлтээ хийлээ. Нью-Йоркт болсон нээлтийн арга хэмжээнд жүжигчин Ли Жун Жэ, Ли Бён Хун, Им Си Ван, Пак Сун Хун, Кан Ае Шим, Жо Ю Ри, найруулагч Хван Дун Хюк зэрэг уран бүтээлчид улаан хивсний тайзнаа гарч, шүтэн бишрэгчидтэйгээ уулзсан байна.

    3-р бүлэг үзэгчдийн өмнө маш удаан хүлээлт үүсгэсэн. Энэ ч утгаараа сүүлийн бүлгийн эхний ангийг алга ташилтаар хүлээн авчээ.

“Squid Game” цувралын найруулагч Хван Дун Хюк энэ үеэр үзэгчдэдээ хандан “Бид 3-р бүлгийг аль болох хурдан хүргэхийн тулд чадах бүхнээ хийсэн. Урмыг нь хугалахгүй гэж амлаж байна” гэжээ. “’Squid Game 3′ цувралын шинэ бүлэг 6-р сарын 27-ны өдөр Netflix дээр албан ёсоор нээлтээ хийнэ.

Энэхүү цуврал өнөөдрийг хүртэл Netflix-ийн хамгийн олон үзэлттэй, тус платформын дээд амжилтуудыг тогтоосон цуврал хэвээрээ байна. Эхний бүлэг нь 265.2 сая үзэлтээр тэргүүлдэг бол хоёрдугаар бүлэг нь 192.6 сая үзэлтээр удаалдаг юм.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *