Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Төв аймгийн Засаг даргын Тамгын газраас “Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг Төв аймгийн төвд энэ сарын 29, 21-нд зохион байгуулж, өнөөдөр дүнгээ гаргалаа.
Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн түүхэнд шинэ үсгээр бичигдэж, монгол түмний оршихуйн дархлаа болсон уламжлалт өв соёлын гайхамшиг, нүүдэлчдийн өв соёлыг шинжлэх ухаан, технологийн шинэ цагийн ололттой хослуулан шинэ шатанд хөгжүүлэхийн эхлэл болсон энэхүү тэмцээнд эх орны өнцөг булан бүрээс 100 гаруй малчин, хонь ноослогчид оролцов.

“Гар хайч” төрөл:
- Говь-Алтай аймгийн Дарви сумын малчин, Монгол Улсын аварга малчин Шагдарсүрэнгийн Батмагнай 981.8 оноогоор ,
- Төв аймгийн Баянхангай сумын малчин Гантөрийн Ганбаяр 976.3 оноогоор
- Өвөрхангай аймгийн Хужирт сумын малчин, Монгол Улсын аврага малчин Жамъяангийн Цэрэндорж 963,8 оноогоор
- Дорнод аймгийн Баян-Уул сумын малчин, аймгийн аварга малчин Батболдын Лхагвадорж 910 оноогоор

“Цахилгаан хай” сонирхогчдын тэмцээн:
- 8 минут 14 секундэд 5 хонь хяргасан амжилтаар Архангай аймгийн Цэнхэр сумын малчин Чулуунбатын Азбаяр
- 10 минут 15 секундэд 5 хонь хяргасан амжилтаар Архангай аймгийн Цэнхэр сумын малчин Гантөмөрийн Болд-Эрдэнэ
- Сэлэнгэ аймгийн Сайхан сумын малчин Жаргалын Баяртөгс,
- 9 минутад 5 хонь хяргасан амжилтаар Говьсүмбэр аймгийн Баянтал сумын малчин Эрдэнэболдын Баасанцэрэн

“Цахилгаан хайч” мэргэжлийн тэмцээн:
- 10 минут 52 секундэд 10 хонь хяргасан амжилтаар Архангай аймгийн Хотонт сумын малчин Эрдэнэцогтын Баасандорж
- 11 минутад 10 хонь хяргасан амжилтаар Архангай аймгйин Түвшрүүлэх сумын малчин Лхагвасүрэнгийн Сэржбүдээ
- 13 минут 30 секундэд 10 хонь хяргасан амжилтаар Архангай аймгийн Батцэнгэл сумын малчин Гантулгын Мягмар-Очир
- Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын малчин Дорждэрэмийн Цэнд-Аюуш.

Архангай аймгийн Хотонт сумын малчин Эрдэнэцогтын Баасандорж 8 цагт 455 хонь хяргасан амжилтаар Монгол Улсын рекордыг тогтоолоо. Түүнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2026 онд зохион байгуулагдах Олон улсын тэмцээнд оролцох “Батламж” гардуулав.