Говь-Алтайд үер бууж, 13 айл усанд автжээ


Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан, Баяншанд, Харзат багт өчигдөр буюу 6 дугаар сарын 22-ны өдрийн 18:45-19:50 цагийн хооронд дуу цахилгаантай аадар бороо орсны улмаас үер бууж, айл өрхүүд үерийн усанд автсан байна. Энэ тухай дуудлагыг 19:20 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид хүлээн авч, тусламж үзүүллээ. Нийт 13 өрхийн 13 гэр, 9 хашаа, 1 аж ахуйн нэгж, байгууллагын барилга үерийн усанд автсан аж. Аврагчид 25 метр шуудуу татаж, үерийн усны урсгалыг өөрчлөх, далан шуудуу бий болгожээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *