Сумогийн 71 дэх аварга Какүрюү М.Ананд дэвжээгээ нээлээ


 Японы мэргэжлийн сумогийн 71 дэх аварга Какурюү М.Ананд “Отаваяма” дэвжээгээ албан ёсоор нээжээ. Түүний дэвжээний нээлт Токио хотын Сүмида дүүрэгт болсон байна.

Тэрээр “Өнөөдөр аавын минь төрсөн өдөр. Ийм билигтэй сайхан өдөр дэвжээгээ нээж, дурсамж үлдээж байгаадаа баяртай байна. Бөхчүүд маань хүчтэй төдийгүй хувь хүнийхээ хувьд сайн сайхан зан чанартай байгаасай гэж хүсье. Бэлтгэл, тэмцээний үе болон амралтыг маш ойлгомжтой, тодорхой зааглах болно” хэмээн ярьжээ.

Шинээр нээсэн дэвжээнд сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн тэргүүтэй 9 сүмоч шавь болж нэгдсэн байна. Ийнхүү ирэх сарын башёгоос эхлэн Какүрюү М.Анандын шавь нар “Отаваяма” дэвжээнийхэн гэж дуудуулах юм. 


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *