3х3 сагсанбөмбөгийн ДАШТ-ий түүхэн тоо баримтаас онцлох нь


FIBA 3×3 сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотноо эхлээд байна. Монгол улс анх удаа олимпын спортын төрлийн ДАШТ-ийг эх орондоо зохион байгуулж буй нь энэ.

Тэгвэл төв талбайд болж буй Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний түүхэн тоо баримтыг хүргэж байна. Энэ удаагийн тэмцээн нь 9 дэх удаагийх билээ. Тэгвэл өмнөх найман Дэлхийн аваргын тэмцээний зургаад нь Сербийн эрэгтэйчүүдийн шигшээ баг түрүүлж рекорд эзэмшдэг бол эмэгтэйчүүдээс АНУ-ын баг гурван алт хүртсэнээр бусад улсаа тэргүүлдэг.

Хувь тоглогчдоос хамгийн олон алтан медаль хүртсэн нь Сербийн шигшээ багийн тамирчин Деян Майсторович. Тэрээр нийт 5 алтан медаль энгэртээ зүүсэн байдаг. Харин ДАШТ-ий үнэ цэнтэй тоглогчийн шагналыг хоёр удаа хүртсэн тоглогч бол мөн Сербийн тамирчин Душан Булут юм.

   Сербийн шигшээ баг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хамгийн олон буюу 53 удаа тоглолт хийснээс 47-д нь ялсан амжилттайгаар ес дэх тэмцээндээ оролцож байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *